ӨВӨРХАНГАЙ: “Key Brand Mongolia” брэнд бүтээгдэхүүний салбарыг нээлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-09-20 16:39:56

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулдаг Б.Тэмүүлэн захиралтай “Их Маргаз уулынхан” ХХК-иас “Key Brand Mongolia” брэнд бүтээгдэхүүний салбараа Өвөрхангай аймагт нээж, үйл ажиллагаагаа Сайн үйлсийн аянаар эхлүүллээ.


Тухайлбал, Арвайхээр сумын 2 дугаар сургуулийн тусгай бүлгийн 38 сурагч тус бүрт 50 мянган төгрөгийн үнэ бүхий брэнд бүтээгдэхүүнээ бэлэглэсэн юм. Цаашид Өвөрхангай аймагт нэг жил, дөрвөн сарын хугацаанд Сайн үйлсийн аяныг өрнүүлж, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өрх толгойлсон эцэг, эх зэрэг нийгмийн дэмжлэг шаардлагатай хүмүүст бүтээгдэхүүн үйлчилгээгээ хүргэх, сургалт явуулах, гэр орны туслалцаа үзүүлэх хүсэлтэй байгаа аж.


“Key Brand Mongolia” нь хүний биеийн эд, эсэд хүрч, алжаал ядаргаа тайлан, амраах үйлчилгээтэй байгалийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэдээ хүргэн ажиллаж байна. 

Холбоотой мэдээ