ОХУ-ын бүрэлдэхүүнд орох талаар бүх нийтийн санал асуулга явуулахаа мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2022-09-21 08:49:01

ЛОНДОН. /BBC/. Өөрийгөө зарлан тунхагласан Бүгд Найрамдах Донецк болон Луганск Ард Улс, түүнчлэн Херсон, Запорожье мужуудын эрх баригчид ОХУ-ын бүрэлдэхүүнд орох талаар бүх нийтийн санал асуулга явуулахаа мягмар гарагт мэдэгджээ.


Санал асуулгыг есдүгээр сарын 23-27-ны хооронд явуулах аж. 


Дээрх мэдэгдлийн дараа Украины эрх баригчид, Европын орнуудын тэргүүн нар, АНУ, НАТО-гийн төлөөлөгчид бүх нийтийн санал асуулгыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн байна.  


Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгдэхдээ, БНДАУ, БНЛАУ, Запорожье, Херсон мужууд ОХУ-д нэгдэх талаар бүх нийтийн санал асуулга явуулсан ч Киевийн байр суурь, үүрэг даалгавар өөрчлөгдөхгүй хэвээр байна гэсэн байна. 


Украины эзлэгдсэн бүс нутгуудад бүх нийтийн санал асуулга явуулах гэж буйтай холбогдуулан ОХУ-д шинээр хориг арга хэмжээ авахыг Европын Холбооны Гадаад хэрэг, аюулгүй байдлын бодлого эрхэлсэн дээд төлөөлөгч Жозеп Боррель  уриалжээ. 

Холбоотой мэдээ