Саудын Аравигаас "хамгийн эртний хүний яс"-ыг олж илрүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
dorjkhand@montsame.mn
2016-08-17 18:20:13

ЭР-РИЯД. /Xinhua/. Саудын Аравийн баруун хойд нутгийн Табук хотоос “дэлхийн хамгийн эртний хүний яс”-ыг олж илрүүлжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, уг яс нь  одоогоос 90 мянга гаруй жилийн өмнө амьдарч байсан хүний дунд хурууны нэг хэсэг аж. Уг олдворт үндэслэн дэлхийн хамгийн эртний хүн Арабын Хойгт амьдарч байсан байх магадлалтай гэсэн таамгийг эрдэмтэн судлаачид дэвшүүлж байна.

Саудын Аравийн археологчид болон Оксфордын их сургуулийн эрдэмтэн судлаачдын хамтарсан судалгааны баг уг олдворыг олж илрүүлжээ.

Тус багийг Саудын Аравийн түүхэн газруудад байгаль орчин болон археологийн судалгаа хийх зорилготойгоор Саудын Арави-Их Британийн судалгаа ба малтлагын “Ногоон Араб” төслийн хүрээнд бүрдүүлсэн гэнэ.

Г.Доржханд

Холбоотой мэдээ