СҮХБААТАР: Гацаанд орсон цэцэрлэгийн барилгын гүйцэтгэгч компанийг солино

ОРОН НУТАГТ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-09-23 12:25:26

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн засаг дарга М.Идэрбатаар ахлуулсан ажлын баг Баяндэлгэр суманд ажиллалаа.


Тус суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж буй цэцэрлэг, соёлын төвийн барилгууд зогсонги байдалтай байгаа. Тиймээс эдгээрийг гацаанаас гаргаж даруй ашиглалтад оруулахад анхаарч ажиллахаа аймгийн Засаг дарга хэллээ. Гүйцэтгэгч компанийн гэрээг цуцалж, өөр компаниар гүйцэтгүүлэхээр болов. Ингэхдээ УИХ-ын гишүүдтэй хамтарч уг ажлыг хуулийн хүрээнд хэрэгжүүлнэ гэлээ.


Мөн сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй болоход сум орон нутгийн удирдлагууд анхааралдаа авч ажиллах, хүн эмнэлгийн уурын зуухны засвар, ерөнхий боловсролын сургуулийн хоёр ангид сандал, ширээ шийдвэрлэх, сумын Засаг даргыг автомашиныг шинэчлэх зэрэг асуудлыг шийдвэрлэж өгөхөөр боллоо.

 


Засаг дарга М.Идэрбат болон ажлын багийнхан сумын төрийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцсаны дараа иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийж, санал хүсэлтийг нь сонссон юм. Тус сумын иргэдийн хувьд бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөд хяналт тавих, малчдын отор нүүдэл, нутаг бэлчээрийн сэлгэлт хийх, уламжлалт түүхий эд, сүү цагаан идээ боловсруулдаг хүн орон нутагт байхгүй болсоныг хэлж үүн дээр төрийн зүгээс онцгой анхаарах шаардлагатай байгааг хэлж байв.


Мөн сум орон нутгийн нэгдсэн халаалт дулааныг шийдэх, хүүхэд сурагчдыг модон жорлонгоос салгаж боловсон ариун цэврийн байнууламжтай болгох зэрэг санал хүсэлтээ уламжилж, ажлын багийнхны зүгээс тодорхой хариултуудыг өгч, хэлж буй асуудуудыг шийдвэрлэхэд анхаарч ажиллахаа хэлж байв.

 

Холбоотой мэдээ