ЮНЕСКО-ын төв байранд “Нүүдэлчдийн домог” тоглолт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
batbold.sh@montsame.gov.mn
2022-09-23 13:07:16
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс ЮНЕСКО-д элссэний 60 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Гадаад харилцааны яам, Соёлын яам болон Монгол Улсаас БНФУ-д суугаа ЭСЯ хамтран Монголын Үндэсний урлагийн их театрын  “Нүүдэлчдийн домог” тоглолтыг энэ оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага /ЮНЕСКО/-ын төв байранд толилуулна.


Мөн үеэр “Үзэсгэлэнт Монгол орон” сэдэвт байгалийн гэрэл зургийн үзэсгэлэн гаргах бөгөөд эдгээр арга хэмжээнүүд 9 дүгээр сарын 20-24-ний өдрүүдэд БНФУ-д зохион байгуулагдаж буй “Монголын соёлын өдрүүд”  цогц арга хэмжээний нэг чухал хэсэг юм.

Холбоотой мэдээ