ОРХОН: Саха улсын зочид төлөөлөгчид Орхон аймагт айлчиллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-09-23 17:33:40
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Аймгийн удирдлагууд Бүгд Найрамдах Саха улсын зочид төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.


Уулзалтад аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Д.Эрдэнэцэцэг, ЗДТГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Ганболд, Бүгд Найрамдах Саха  улсын /Якут/  Усть-Алдан аймгийн  Засаг дарга Алексей Васильевич Федотов, Засаг даргын орлогч Семён Семёнович Бурнашёв, Боловсролын газрын дарга Гаврил Гаврильевич Тимофеев, "Силим" ХХК-ийн захирал Александр Афанасьевич Неустроев  нарын төлөөлөгчид оролцлоо.  


Уулзалтаар хоёр тал, бүс нутаг хоорондын хамтын ажиллагаанд түлхэц өгөх, ялангуяа хөдөө аж ахуй, уул уурхай, соёл  спорт, боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.


Усть-Алдан аймаг нь  21 хот, түүний дагуул 25 тосгонтой,  Якут улсын томоохон суурин газруудын нэг юм. Эдийн засгийн үндсэн чиглэл нь мал аж ахуй, газар тариалан  ажээ.

  

Холбоотой мэдээ