ЗАВХАН: Энэ жил 1295.1 тонн хүнсний ногоо хураан авна

ОРОН НУТАГТ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-09-26 17:40:08

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт энэ онд газар тариалангийн салбарт 90 аж ахуйн нэгж, 573 иргэн үйл ажиллагаа явуулж нийт 6.6 мянган га-д тариалалт хийжээ.

Ургацын урьдчилсан балансаар нийт тариалалт хийсэн талбайгаас 1284.9 га талбай ургац алдаж, 100 га талбай тэжээлд шилжсэн байна. Урьдчилсан байдлаар үр тариа 1960 га-аас 1300 тн улаанбуудай, ногоон тэжээл 2960.1 га-аас 3421 тн ногоон тэжээл хураан авна. Харин төмс 197.5 га-аас 1625 тн, хүнсний ногоо 171.7 га-аас 1295.1 тн тус тус хураан авна.

Аймгийн хэмжээнд ургац хураалтын үед ажиллах хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмжийн засварын ажлыг бүрэн хийж ургац хураалтад ажиллаж байна. Ургац хураалтын нэгдсэн дүн гараагүй байна гэж аймгийн ХХААГ-аас мэдээлэв. 

Холбоотой мэдээ