ДОРНОГОВЬ: Цэвэр усны нөөцийн сан барьж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ 
                                                                    Дорноговь /МОНЦАМЭ/. Сайншанд сумын гуравдугаар багийн нутагт цэвэр усны нөөцийн санг улсын төсвийн 1.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Энержи парагон” ХХК гүйцэтгэж байна.
Одоогийн байдлаар усан сангуудын бетон хийцийн ханын ажил дуусаж хучилтын хэсэг хийгдэж байгаа юм. Өмнө нь 1000 м3-ын хоёр усан сантай байсан бол шинээр 3000 м3 усан сан барьснаар нийт 5000 м3 усан сантай болж, 2030 он хүртэл өсөн нэмэгдэх хэрэгцээг хангана хэмээн албаныхан өгүүлэв.
 Улаанбаатар
        Улаанбаатар
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 																								
				
             
                    