Хэнтийд зуншлага тааруу байгаагаас ургац алдах төлөвтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-08-18 20:41:53

Хэнтий аймаг энэ онд нийт 33,6 мянган га-д тариалалт хийснээс үр тариа 24,7 мян/га, малын тэжээл 605 га, тосны ургамал 7,3 мян/га-д төмс 349 га-д хүнсний ногоо 362 га-д тус тус тариалжээ.

Газар тариалангийн бүс нутгуудад зуншлага тааруу гангийн нөхцөл байдлаас шалтгаалан төлөвлөсөн ургацаа хураан авч чадахгүй байдалд хүрч Дадал, Норовлин, Батноров, Хэрлэн сумын Өлзийт тосгон, Өмнөдэлгэр сумын Хурх тосгоны бүгд 14,2 мянган га талбайн ургацыг бүрэн алдаж, 29,6 мянган үр тариа хураан авахаас аймгийн ургац тогтоолтын урьдчилсан дүнгээр 10,6 мянган тн буюу нийт хураан авах ургацын 35,8 хувийг хураан авч 64,2 орчим хувийн ургацаа алдах төлөв байдалтай байгааг Аймгийн Хүнс Хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.

Тиймээс ургац хураалтын байдал тааруу байгаа ч газар тариалангийн аж ахуйн тариа хураалтын бэлтгэл ажил техник засвар болон бусад ажлуудаа хийж ургасан тариагаа хаягдалгүй хураахаар шамдан ажиллаж байгаа аж.

Хэнтий аймаг О.Буянхишиг

Холбоотой мэдээ