АРХАНГАЙ: Урьдчилсан балансаар га-гаас 12544 тн улаанбуудай хураан авна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-10-04 12:22:32

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд энэ онд 8265 га-д үр тариа, үүнээс 7965 га-д улаанбуудай, 4100 га-д малын тэжээл, 600 га-д тосны ургамал, 275 га-д төмс, 166 га-д хүнсний ногоо, 80 га-д жимс жимсгэнэ, нийтдээ 13486 га–д тариалалт,  7600 га-д уриншийн боловсруулалт хийхээр төлөвлөсөн. Үүнээс 10863 га-д үр тариа үүнээс 10453 га-д улаанбуудай, 70 га-д арвай, 340 га-д хошуу будаа, 1225 га-д тосны ургамал, 2440 га-д малын тэжээл, 126 га-д хүнсний ногоо, 263 га-д төмс, 84 га-д жимс, жимсгэнэ, нийт 15001 га талбайд тариалалт хийсэн.

Төлөвлөсөн хэмжээнээс 11 хувиар нэмэгдүүлсэн байна.


Урьдчилсан балансаар га-гаас 12 цн буюу 12544 тн улаанбуудай, 492 тн хошуу будаа, га-гаас 21 цн буюу 5125 тн малын тэжээл, 613 тн тосны ургамал, га-гаас 90 цн буюу 2368.8 тн төмс, 1010.4 тн хүнсний ногоо, нийт 22153.2 тн ургац хураан авахаар тооцож байна.


Ургац хураалтад  комбайн, хадагч - 18, будаа цэвэрлэгч – 6, үр сортлогч – 1, ачигч – 7, төмс ухагч – 20 зэрэг чиргүүл дүүжин машин ажиллаж байна.


Цаг агаарын байдал таагүй, шөнөдөө хүйтэн хоносноос үр тарианы болц удааширсныг аймгийн ХХААГ-ааас мэдээлж байна. Одоогийн байдлаар үр тариа 270 га-д ангилан, төмс 120 га-гаас 960 тн, хүнсний ногоо 126 га-гаас 1010,4 тн, тэжээлийн ургамал 450 га-гаас 945 тн-ыг тус тус хураагаад байна. Орон нутгийн 148 хүнийг түр ажлын байраар хангажээ.


Улаанбуудай тариалсан 7 сумын 41 иргэн, аж ахуй нэгж, төмс тариалсан 17 сумын 234 иргэн, аж ахуй нэгж, хүнсний ногоо тариалсан 18 сумын 274 иргэн, аж ахуй нэгж нийт 419 газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчийн бүртгэлийг шатахууны үнийн хөнгөлөлтөд хамруулахаар дээд шатны байгууллагад  хүргүүлээд байна.


Тариалангийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6 дахь хэсгийг үндэслэн ХХААХҮ-ийн Сайд, Сангийн сайдын 2022 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн А/28 /А/146 тоот хамтарсан тушаалаар “Тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээдийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнд мөнгөн урамшуулал олгох, мөнгөн бус дэмжлэг үзүүлэх журам”–ыг шинэчлэн баталсан. Энэхүү журмаар үрийн болон хүнсний улаанбуудай, 10 төрлийн хүнсний ногоонд мөнгөн урамшуулал олгохоор тусгасан бөгөөд урамшууллын материалыг холбогдох цахим системээр дамжуулан бүрдүүлэх ажлыг зохион байгуулж, 134 тариаланчийн 10826.5 га тариалангийн талбайг бүртгэжээ.  

Холбоотой мэдээ