ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун Франц улсад айлчилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-10-05 09:52:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Франц Улсын Клермон-Ферран хотноо 31 дэх жилдээ зохион байгуулж буй мал аж ахуйн олон улсын үзэсгэлэнд манай улс “Хүндэт зочин” орноор оролцож, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун тус улсад ажлын айлчлал хийж байна. 


Энэ айлчлал нь Франц Улстай хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт урт хугацааны, тогтвортой, хамтын ажиллагааг өргөжүүлэх, хамтарсан төсөл, үйл ажиллагаа хэрэгжүүлэх боломжийг хангах, малыг эрүүлжүүлэх, мал эмнэлгийн салбарын чадавхыг нэмэгдүүлэх, малын гаралтай бүтээгдэхүүний худалдааны хамгийн том хориг болох шүлхий өвчинтэй тэмцэхэд Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын зүгээс үзүүлэх дэмжлэг, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд ач холбогдолтой юм.  


ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун Франц улсын Хөдөө аж ахуйн сайдтай уулзаж хоёр орны хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагааны нөөц бололцоог бүрэн дүүрэн ашиглах, техник, технологийг нэвтрүүлэх, нутагшуулахад чиглэсэн үйл ажиллагааг идэвхижүүлэх зорилгоор хамтран ажиллах санамж бичгийг шинэчлэн байгуулжээ. 

 

Холбоотой мэдээ