“Хөхөө” уран сайхны кино "Киношок" олон улсын кино наадмаас дөрвөн шагнал хүртжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2022-10-05 11:33:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Найруулагч Ж.Жанчивдоржийн уран бүтээл “Хөхөө” уран сайхны кино 31 дэх удаагийн "Киношок" олон улсын кино наадмаас дөрвөн шагнал хүртжээ.


ОХУ-д 2022 оны есдүгээр сарын 25-наас энэ сарын 2-нд зохион байгуулсан 31 дэх удаагийн “Киношок" олон улсын кино наадмаас шилдэг эрэгтэй дүр, шилдэг эмэгтэй дүр, шилдэг кино, шилдэг найруулагч зэрэг шагнал хүртжээ. Шилдэг эрэгтэй дүр төрөлд Ц.Цэрэнболд, Шилдэг эмэгтэй дүр төрөлд МУГЖ Т.Борхүү, Шилдэг найруулагч төрөлд Ж.Жанчивдорж, Уран сайхны шилдэг киноны "Golden Vine" цом зэрэг шагналын эзэн болсон байна.

“Хөхөө” уран сайхны кино 2020 онд 12 дахь удаагийн “Улаанбаатар олон улсын кино наадам”-ын монгол кино хэсгийн “Шилдэг кино”, “Шилдэг найруулагч” шагналыг хүртэж байсан юм.

Уг кинонд эх үрийн харилцаа, ахан дүүсийн холбоо, нийгмийн төрхийг тольдон харуулжээ.

Холбоотой мэдээ