В.Путин Украины дөрвөн бүс нутгийг өөртөө нэгтгэх тухай хуульд гарын үсэг зурлаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
МОСКВА. /Reuters/. Оросын цэргийн хяналтад байгаа Украины дөрвөн бүс нутгийг албан ёсоор өөртөө нэгтгэх тухай хуульд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин лхагва гарын үсэг зурав.
Өнгөрөгч есдүгээр сарын
23-наас 27-ны хооронд Бүгд Найрамдах Донецк Ард Улс, Бүгд Найрамдах Луганск Ард
Улс болон Запорожье, Херсон мужид ОХУ-ын бүрэлдэхүүнд нэгдэн орох эсэх асуудлаар
бүх нийтийн санал асуулга явуулсан.
Бүх нийтийн санал
асуулгын дүнд оршин суугчдын ихэнх нь ОХУ-д нэгдэхийг дэмжсэн хэмээн ОХУ-ын эрх
баригчид мэдэгдэв.
Үүний дараа дөрвөн бүс
нутгийн удирдагчид ОХУ-д нэгдэх хүсэлтээ албан ёсоор гаргажээ.
Түүнчлэн есдүгээр сарын
30-ны өдөр В.Путин дээрх дөрвөн бүс нутгийн төлөөлөгчидтэй ОХУ-д нэгдэх тухай гэрээнд
гарын үсэг зурсан.
Дээрх дөрвөн бүс нутаг
нь Украины газар нутгийн 15 орчим хувийг эзэлдэг байна.