ӨВӨРХАНГАЙ: "Моби гарден" цэцэрлэгт хүрээлэнг нээлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-10-10 10:19:00

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Мобиком корпорациас Арвайхээр хотын төв талбайд “Моби гарден” цэцэрлэгт хүрээлэнг нээлээ. 2023 м2 талбайг 40 гаруй сая төгрөгийн санхүүжилтээр тохижуулж, иргэдийг ая тухтай ногоон орчинд амарч зугаалах боломжийг бүрдүүлээд байна.

Тус корпорациас Өвөрхангай аймгийн Засаг даргатай байгуулсан санамж бичгийн хүрээнд 60 хүүхдийг ухаалаг утас, дата багцаар ханган сурч боловсрох хэрэгцээнд нь дэмжлэг үзүүлсэн юм. Мөн хөдөөний зургаан байршилд 3G, 4G сүлжээг нэвтрүүлэн малчдыг үүрэн телефон харилцаа холбоогоор хангаад байна. 





Холбоотой мэдээ