Томуугийн эсрэг Үндэсний зөвлөгөөн болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2022-10-12 06:05:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Аравдугаар сарын 12-нд болох үйл явдлын тойм:


09.00 цагт нийслэлийн Хан-Уул дүүрэг дэх “Crocus event “-д ЭМЯ, ХӨСҮТ, Томуугийн Үндэсний төвөөс томуу, коронавируст халдварын харуулдан тандалтыг бэхжүүлэх, салбар хоорондын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Томуугийн эсрэг Үндэсний 10 дугаар зөвлөгөөн”-ийг зохион байгуулна. ЭМЯ-наас 08.00 цагт унаа явна. Утас: 99797227


11.00 цагт “Мишээл экспо”-д “Экспо Монголиа-2022” олон улсын үзэсгэлэн, бага хурал эхэлнэ. Энэ удаагийн “Экспо Монголиа-2022 “Хөрөнгө оруулалт ба эдийн засгийн таатай орчин” уриан дор Засгийн газрын дэмжлэгтэй болж байна.

 

11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Үндсэн хуулийн дугуйлан төслийн талаар Иргэдийн шударга шүүх ТББ-аас мэдээлэл хийнэ.


14.00 цагт: Чех улсын ЭСЯ, МҮХАҮТ Чехийн Эдийн засгийн Танхимтай хамтран хоёр орны бизнес эрхлэгчдийн ээлжит уулзалтыг зохион байгуулна. Утас: 80768073, 88085163.


18.00 цагт нийслэлийн "Ханьгард” ордонд Монгол Улсын сайд, нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар түгжрэлийн эсрэг хийх ажил, авах арга хэмжээний талаар уулзалт хийнэ. 



Холбоотой мэдээ