БАЯНХОНГОР: Улсын аваргын тэмцээнд амжилт гаргасан хүмүүсийг урамшуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2022-10-18 13:05:36

Баянхонгор /МОНЦАМЭ/. Монгол Улсын Үндэсний аварга шалгаруулах үсчин, гоо засалч, хумс дизайн урлалын XXV их наадам Орхон аймагт амжилттай болж, Баянхонгор аймгийн үсчин, гоо засал, хумс засалчид Гранпри  цом, таван медаль, нэг тусгай байрыг хүртсэн байна.  

Улсын аваргын тэмцээнд амжилттай оролцсон орон нутгийн багийг аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат, Засаг дарга Д.Мөнхсайхан нар хүлээн авч уулзан, хүндэтгэл илэрхийлэв. 

Үндэсний улсын аваргын тэмцээнээс Гранпри цомыг Баяхонгор аймгийн  Жаргалант  сумын харьяат, Монгол Улсын мастер үсчин Адьяагийн Баярмагнай авсан бол Б.Жаргалдулам салоны тайралтаар тэргүүн байр, Б.Сэр-Од Эрэгтэй крактив сонгомол төрлөөр хоёр алт,  Г.Доржханд, н.Баярцэцэг нар эрэгтэй крактив төрөлд алт, мөнгө, хүрэл медаль, Б.Ган-Ес хоёр төрлөөр алтан медаль хүртжээ. Мөн маникюр фрэнч хумсны төрөлд тусгай байрыг А.Номин-Эрдэнэ эзэлсэн байна.  

Аймгийн удирдлагууд үндэсний аваргын тэмцээн уралдаандаа амжилттай оролцогчдод баяр хүргэж, Б.Жаргалдулам, Б.Сэр-Од нарт  ИТХ-ын дээд шагнал Соёрхол одон, Г.Доржханд, Б.Ган-Ес нарыг хүндэтгэлээр шагнаж, нийт оролцогчдод  дурсгалын зүйлс гардуулав.

Цаашдаа орон нутгаас мэргэжлийн холбоодтой хамтран зөвлөж,  улсын чанартай уралдаануудад орон нутгаас амжилттай оролцож буй нөхцөлд тодорхой дэмжлэг үзүүлдэг байх журам боловсруулан хэрэгжүүлж эхэлнэ гэдгээ аймгийн удирдлагууд мөн үеэр илэрхийлж байлаа.

Холбоотой мэдээ