“Алтан намар-2015” үзэсгэлэн худалдаа зохион байгууллаа

Орон нутагт | Говь-Алтай
erdenechimeg@montsame.mn
2015-10-04 22:47:24

Говь-Алтай аймгийн Цээл сумын Засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн төв, Соёл мэдээллийн төвөөс “Алтан намар-2015” цагаан идээ, гар урлал, хоолны үзэсгэлэн худалдааг хамтран зохион байгууллаа.

Шилдэг цагаан идээний төрөлд 1-р байрт Бүрэнжаргалан багийн малчин Г.Баасанцэцэг, 2-р байрт Жаргалт багийн малчин М. Нансалмаа, 3-р байрт Т.Гандолгор нар шалгарч, ёслолын цагаан идээний төрөлд Бүрэнжаргалан багийн малчин Ц.Алтанцэцэг, Жаргалт багийн малчин Ш.Бямбасүрэн, Баянгол багийн малчин Г.Уранчимэг, хоолны төрөлд Баянгол багийн тогооч Б.Оюунбилэг, Б.Дулмаа, Дэрстэй багийн тогооч Э.Цэрмаа нар эхний байруудыг эзэлж ивээн тэтгэгч байгууллагуудын шагнал хүртжээ.

Цагаан идээний төрлөөр Б.Гэрэлмаа, хоолны төрлөөр Д.Цэцэгмаа, гар урлалаар О.Оюунтунгалаг нар тусгай байрын шагнал хүртсэн байна.

                                                                                            Говь-Алтай аймаг Ш.Цоодол

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд