Иргэд Улсын Гуравдугаар төв эмнэлэгт хамгийн их талархал ирүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2022-10-28 15:06:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ-наас сар бүр тогтмол зохион байгуулдаг ээлжит хурлаар тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг Засгийн газрын "Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төв"-д иргэдээс ирүүлсэн санал гомдол, талархлыг танилцууллаа.

Тэрбээр "Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд 2022 оны 10 дугаар сарын 1-27-нд нийт 201 иргэн хандаж, эрүүл мэндийн салбартай холбоотой гомдол, санал, хүсэлт, талархлаа илэрхийлсэн бол 126 иргэний өргөдөл, гомдолд хуулийн хугацаанд хариу өгч, өргөдөл гомдлын шийдвэрлэлт 62.6 хувьтай байна. 
Нийт хандсан иргэдийн 50 хувь нь гомдол, 3.9 хувь нь санал, 7.1 хувь нь хүсэлт, 38.8 хувь нь талархал илэрхийлж хандсан. Иргэдээс Улсын Гуравдугаар төв эмнэлэгт 20 буюу хамгийн их талархал ирсэн бол дараа нь ХСҮТ, ЭХЭМҮТ-д талархлаа илэрхийлсэн байна. Өмнөх сарынхтай харьцуулбал эрүүл мэндийн салбартай холбоотой хандсан иргэдийн тоо 30.4 хувь буурсан үзүүлэлттэй гарсан” гэв

Шийдвэрлэсэн өргөдөл, гомдлыг эрүүл мэндийн байгууллагаар харвал:

Эрүүл мэндийн яам-23.4 хувь

Халдварт өвчин судлалын үндэсний төв-19.5 хувь

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв-18.2 хувь

Улсын нэгдүгээр төв эмнэлэг-10.4 хувь

Гэмтэл согог судлалын үндэсний төв-6.5 хувь

“Өргөө амаржих газар” төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг-5.2 хувь

Улсын гуравдугаар төв эмнэлэг-5.2 хувь

Эрүүл мэндийн хөгжлийн төв-3.9 хувь

Амгалан амаржих газар ТМЭ-2.5 хувь

Улсын хоёрдугаар төв эмнэлэг-2.5 хувь

Хавдар судлалын үндэсний төв-1.2 хувь

Хүүхдийн төв сувилал-1.3 хувь

 
Шийдвэрлэсэн өргөдөл,  гомдлыг агуулгаар нь үзвэл:

Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжтэй холбоотой-35.0 хувь

Эмнэлгийн хүлээгдэл, эмнэлэгт үзлэгийн цаг захиалах-14.2 хувь

Эмч, эмнэлгийн ажилтны харилцаа, хандлагатай холбоотой-12.9 хувь

Санхүү, эрүүл мэндийн даатгал, хөрөнгө оруулалттай холбоотой-11.6 хувь

Эм, эмнэлгийн хэрэгслийн тасалдал, чанартай холбоотой-9.0 хувь

Бусад-7.7 хувь

Эрүүл мэндийн байгууллагын авто зогсоолтой холбоотой-7.7 хувь

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэгтэй холбоотой-1.2 хувь

 
Дээрх өргөдөл, гомдолтой холбоотой асуудлыг иргэн бүртэй утсаар холбогдон шийдвэрлэж, зохих арга хэмжээг авч ажилласан байна.

Холбоотой мэдээ