Энэтхэгт дүүжин гүүр нурсны улмаас амиа алдсан хүний тоо нэмэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2022-10-31 10:41:24

ШИНЭ ДЕЛИ. /AFP/. Энэтхэгийн Гужарат мужид дүүжин гүүр нурсны улмаас амиа алдсан хүний 120 болж нэмэгдлээ гэж “Франс Пресс” агентлаг цагдаа нарын мэдэгдлээс эш татан мэдээлжээ. 


Энэтхэгийн “NDTV” телевизийн сувгаар 91 хүн амиа алдсан гэж мэдээлж байсан юм. 


"Одоогоор бид 120 хүний цогцос олоод байна. Эрлийн ажиллагаа үргэлжилж байгаа тул хохирогчдын тоо нэмэгдэж болзошгүй" гэж Морби хотын цагдаагийн газрын дарга П.Декавадиа “Франс Пресс” агентлагт мэдэгджээ.


140 гаруй жилийн өмнө тавигдсан, Морби хотын ойролцоох Мачу далан дээгүүрх уг гүүр нь сүүлийн хоёр жил хаалттай байсан бөгөөд сэргээн засварласны дараа дөрөвхөн хоногийн өмнө буюу 10 дугаар сарын 26-нд дахин нээжээ. Гүүр нурах үед гүүрэн дээр 500 гаруй хүн байсан гэж “Odisha TV” мэдээлжээ. Гүүр нурсны дараа 350 гаруй хүн усанд унасан байна. 


Холбоотой мэдээ