БАЯНХОНГОР: Аймгийн бүх ЕБС ус цэвэршүүлэгчтэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2022-11-01 12:37:18

Баянхонгор /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээний бүх сургууль халуун болон хүйтэн ус гардаг, таван давхар шүүлтүүртэй ус цэвэршүүлэгчтэй боллоо.

НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүжилтээр хэрэгжиж байгаа "Орон нутгийн иргэдэд түшиглэсэн уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй ус хангамж, ариун цэвэр эрүүл ахуйн үйлчилгээ" төслөөс нийт 60 сая төгрөгийн үнэ бүхий 50 ком ус цэвэршүүлэгчийг ийнхүү олгож байгаа юм.

Ус цэвэршүүлэгчийг БШУГ-ын дарга Ж.Алтанцэцэг сургуулиудад хүлээлгэн өглөө. 

Энэхүү дэмжлэг нь тогтвортой хөгжлийн 17 зорилтын 6 дахь буюу Баталгаат ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангах, БШУ-ы сайд ЭМ-ийн сайд, Сангийн сайдын 2015 оны А/253/251/173 тоот тушаалаар батлагдсан “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, дотуур байрны ус, ариун цэвэр, эрүүл ахуйд тавигдах шаардлага”-ын 1.1.1 буюу ундны ус нь  үндэсний стандартын шаардлага хангасан байна, 1.1.4 буюу сургууль, цэцэрлэгт хүүхэд бүр 1 литрээс доошгүй ундны цэвэр ус уух боломжоор хангагдсан байх гэсэн заалтуудыг сургууль, цэцэрлэгүүдэд хэрэгжүүлэх чухал ач холбогдолтой хөрөнгө оруулалт болсныг албаныхан мэдээлэв.

Холбоотой мэдээ