"ABU Robocon" тэмцээнд Малайз түрүүлжээ

Дэлхийд | Боловсрол
dorjkhand@montsame.mn
2016-08-23 11:52:43

БАНГКОК. /Kyodo/. Ази-Номхон далайн бүс нутгийн улсуудын их сургуулиудын оюутнууд гар аргаар хийсэн роботуудаараа өрсөлдлөө.

Жил тутмын "ABU Robocon" тэмцээн энэ онд Таиландын нийслэл Бангкок хотноо өнгөрсөн ням гарагт болжээ.

Бүс нутгийн 16 улсын 17 их сургууль оролцсон тэмцээнд  Малайзын Технологийн их сургууль /UTM/ анх удаагаа түрүүлсэн байна.

Аваргын төлөөх тоглолтод Малайзын баг БНХАУ-ын Умард-дорно дахин сулдалын их сургуулийн багийг хожжээ.

Г.Доржханд

.

Холбоотой мэдээ