ДУНДГОВЬ: МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа Дундговь аймагт ажиллав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-11-02 16:39:59
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаагаар ахлуулсан ажлын баг Дундговь аймагт ажиллаж, Улаан загалмайн аймгийн хорооны даргаар О.Баянмөнхийг томиллоо.


Тэрбээр өнөөдөр аймгийн ИТХ-ын дарга С.Од-Эрдэнэ, аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат болон ЗДТГ-ын хэлтэс, ОБГ, ХХҮГ, ЭМГ, Нэгдсэн эмнэлгийн  удирдлага, албан хаагчидтай уулзаж, санал солилцжээ.  


Түүнчлэн 15 сумын ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга нартай цахим уулзалт хийлээ. Тэрээр “МУЗН нь уур амьсгалын өөрчлөлт гамшгийн менежмент”, “нийгмийн эрүүл мэндийг дэмжих”, “сайн дурын хөдөлгөөнийг өргөжүүлэх” гэсэн 3 чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байгааг танилцуулаад, Дундговь аймгийн улаан загалмайн дунд шатны хороог ажлаа илүү эрчимжүүлэх, сайжруулах, орон нутгийн төрийн байгууллагатай илүү хамтран ажиллах шаардлагатай байгааг анхааруулжээ.  


Тус аймгийн УЗХ-ны даргын ажлын байрны сонгон шалгаруулалтыг зарласан байсан тул сонгон шалгаруулалт хийж, аймгийн Улаан загалмайн хорооны даргаар О.Баянмөнхийг томилон тамга, тэмдгийг хүлээлгэн өглөө. 



Холбоотой мэдээ