ДОРНОГОВЬ: “Өсвөрийн парламент -2022” хөтөлбөрт гурван сурагч шалгарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-11-03 12:18:49

Дорноговь /МОНЦАМЭ/. Улсын Их хурлын дарга Г.Занданшатарын санаачилгаар хоёр дахь жилдээ хэрэгжиж буй “Өсвөрийн парламент -2022” хөтөлбөрт Дорноговь аймгаас гурван сурагч шалгарчээ.

Сайншанд сумын ерөнхий боловсролын V сургуулийн сурагч Э.Дөлгөөнтамир, Замын-Үүд сумын ерөнхий боловсролын II сургуулийн сурагч Т.Бат-Эрдэнэ, Айраг сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагч И.Номин-Эрдэнэ нар тус хөтөлбөрт оролцож өөрийн үзэл бодол, оюун ухаанаа уралдуулна.

“Өсвөрийн парламент -2022” хөтөлбөрийн шалгаруулалтад 21 аймаг, есөн дүүргийн 9-11 дүгээр ангийн сурагчид хамрагдсан бөгөөд хүүхдийн оролцооны байгууллагууд болох Монголын Хүүхдийн зөвлөл, Монголын Скаутын холбоо, Улаан Загалмай нийгэмлэгийн 15 сурагч оролцсон байна. Дорноговь аймгаас шалгарсан сурагчдад УИХ-ын даргын мэндчилгээг сурагчдын төлөөлөл Э.Дөлгөөнтамирт гардуулжээ.

Холбоотой мэдээ