Хилийн бүс дэх байгууллагуудтай тохирох асуудлыг үүрэг болголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2015-10-04 22:56:20

Сэлэнгэ аймгийн Засаг даргын зөвлөлийн 12 дугаар хуралдаан энэ сарын 2-ны өдөр аймгийн ЗДТГ-т болж, Ядуурлыг бууруулах чиглэлээр хийсэн ажил, Аймгийн Ахмадын сувилалын үйл ажиллагааны талаар, Сургууль, цэцэрлэгүүдэд байнгын эмч ажиллуулах, хүүхдийг эрүүлжүүлэх ажлын явц, үр дүнгийн талаар, Алтанбулаг сумын Улсын хил орчмын орчин нөхцлийг сайжруулах талаар хийгдэх ажлын талаарх мэдээллүүдийг сонсож хэлэлцлээ.

Хуралдаанд оролцсон зөвлөлийн гишүүд мэдээллийг сонссоны дараа аймгийн Засаг даргын зүгээс Ядуурлыг бууруулах чиглэлээр хийсэн ажлын аймгийн хэмжээний нарийвчилсан судалгааг гаргаж танилцуулах, Баянгол сум дахь Ахмадын сувилалын үйл ажиллагаа болон цаашид авах арга хэмжээний санал танилцуулахыг аймгийн НХҮХ-ийн дарга Ж.Алтанцэцэгт, Сургууль, цэцэрлэгийн эмчийн цалингийн асуудлаар санал боловсруулж, холбогдох яамдад хүргүүлэхийг аймгийн ЗДТГ-ын НХХ-ийн дарга Ж.Батсайханд даалгалаа.

Мөн Алтанбулаг сум журам боловсруулах, Хог үүсгэсэн болон тохижилт үйлчилгээний хураамжийг 1000 төгрөг болгох, Хилийн бүс доторхи шинээр тавьсан гэрэлтүүлэг болон бусад зардлыг аль байгууллага хариуцах талаар хилийн бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудтай тохирох, эцэслэн шийдвэрлэхийг Алтанбулаг сумын Засаг дарга Д.Сундуй нарт тус тус үүрэг болголоо.

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд