ДУНДГОВЬ: “Ид шидийн орон”-ы 12 төрлийн сургалтад 242 хүүхэд суралцаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-11-03 17:13:52
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. “Ид шидийн орон”-ы 12 төрлийн сургалтад 242 хүүхэд бүртгүүлж, энэ сарын нэгнээс сургалтуудаа эхэллээ.

“Лантуун дохио”, “Гэрэлтдэг ертөнц” ТББ-ын санаачилгаар иргэд, байгууллагуудын хандив, дэмжлэгээр Дундговь аймагт “Ид шидийн орон” хүүхэд хөгжил, хамгааллын төвийг барьж, өнгөрсөн сард нээлтээ хийсэн.

Тэгвэл энэ сараас эхлэн тус төвийн сургалтын үйл ажиллагаа эхэлж, балет бүжиг, англи хэл, уран зураг, цахилгаан хөгжим, гитар, төгөлдөр хуур, хуучин хувцсыг засварлан загвар бүтээх, иог, хормогчин театр, шатар, 100 буудалт даам, жюүжицү гэсэн 12 төрлийн сургалтаар хүүхдүүдийг хөгжүүлэх юм.

Нэг ангидаа 12 хүүхэд 7 хоногт 2-3 удаа хичээллэх ба сургалтын хугацаа 3 сар үргэлжилнэ. Сургалтыг мэргэжлийн багш нар гэрээгээр болон сайн дурын үндсэн дээр явуулж байна. 


Холбоотой мэдээ