ГОВЬ-АЛТАЙ: Энэ онд 1380 га-аас 2858 тн ургац хураан авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-11-04 17:23:32

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймаг энэ онд 1380 га-аас 2858 тн ургац хураан авсан тухай Хүнс, хөдөө аж ахуйн газраас танилцууллаа.

Үүнээс үр тариа 325 га-аас 346 тн, төмс 45 га-аас 251 тн, хүнсний ногоо 80 га-аас 541 тн, ногоон тэжээл 787 га-аас 1589 тн, жимс, жимсгэнэ 143 га-аас 133.5 тн-ыг тус тус хураан авчээ. 


-“Бид төлөвлөсөн хэмжээнд ургацаа бүрэн хураан авч чадаагүй хэд хэдэн шалтгаан бий. Нэгдүгээрт, Таримлын ургалтын үед нэг ч удаа бороо ороогүйн улмаас агаарын хэт хуурайшил явагдаж таримлыг усалсан ус агаарт сорогдсон. Хоёрдугаарт, Таримал хэт халууныг тэсвэрлэхийн тулд сорж авсан усыг ууршуулж өөрөөгөө хамгаалахад шилжсэн, уг нь энэ чийг хөрсний ашигтай эрдэс бодисыг уусган таримлын ургалтын вегатацын хугацаанд шаардлагатай шим тэжээлийн бодисоор хангаж өгөх үүрэгтэй. Гуравдугаарт, Усалгааны усны нөөц хомсдсон. Дөрөвдүгээрт, Сумын ЗДТГ-аас тариаланчдыг усаар жигд хангах ажлыг зохион байгуулах оролцоо сул зэрэг шалтгаанаас хураан авах ургац төлөвлөсөн хэмжээнээс бага хэмжээтэй гарсан” гэж нэмж мэдээллээ.


Холбоотой мэдээ