БАЯНХОНГОР: Ургац хураалт бүрэн дуусчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2022-11-07 14:45:16

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн хэмжээнд ургац хураалтын ажил технологийн хугацаандаа бүрэн дууслаа. Энэ онд 238 га-аас 1720 тн төмс, 150 га-аас 785 тн хүнсний ногоо, 240 га-аас 329 тн тэжээлийн ургамал тус тус хураан авсан байна.

Энэ нь аймгийн нийт хүн амын хэрэгцээний төмс 53.2 хувь, хүнсний ногоо 11.2 хувийг хангаж байгаа дүн юм.

2022 оны хаврын тариалалтын дүнгээр Баянхонгор аймаг 821 га талбайд төмс, хүнсний ногоо, үр тариа, тэжээлийн ургамал, жимс жимсгэнэ тариалсан. Нэг га-аас авах ургацын хэмжээ буурсан үзүүлэлттэй байгаа нь агаарын хуурайшилт, гангийн нөхцөл байдлаас шалтгаалжээ.

Холбоотой мэдээ