Улаанбаатарт 18-20 хэм дулаан

ЛАВЛАГАА
ariunzaya@montsame.mn
2015-10-05 07:45:03

 Баруун болон төвийн нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи баруун болон говийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 6-11 метр, баруун зүгийн нутгийн зарим газраар секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 10-15 градус, говийн бүс нутгаар 19-24 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. 18-20 градус дулаан байна.Өглөө 05 цагт Улаанбаатарт: 3 градус дулаан, харьцангуй чийг 60 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна. 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд