БАЯНХОНГОР: Нөхөн сэргээлтийг хүлээн авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2022-11-08 15:54:02

Баянхонгор /МОНЦАМЭ/. Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон газрын нөхөн сэргээлтийг ажлын багийнхан хүлээн авчээ.

Тодруулбал, Баянхонгор аймгийн хэмжээнд уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 12 аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилт болон тухайн жилд хийсэн техник, биологи, дүйцүүлэн хамгаалах нөхөн сэргээлтийн явцтай аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар, Бөөнцагаан-Орог нуурын сав газрын захиргаа, Мэргэжлийн хяналтын газар зэрэг бүрэлдэхүүнтэй ажлын багийнхан танилцсан байна.

Ажлын багийнхан урьдчилсан байдлаар техникийн 25.8 га, биологийн 5.9 га талбайн нөхөн сэргээлтийг хүлээн авчээ.

Энэ оны байдлаар Баянхонгор аймгийн газар нутагт ашиглалтын А лиценз эзэмшиж буй 97 аж ахуйн нэгж байгаагаас 10 гаруй нь үйл ажиллагаа явуулж байна.

Холбоотой мэдээ