Гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2022 оны аравдугаар сарын 5-ны 362 дугаар тогтоолын хэрэгжилтийн явцыг Эдийн засаг, хөгжлийн яамнаас танилцуулж, валютын орлого төвлөрүүлэх, гааль, татварын автомат бүрдүүлэлтийн систем бий болгох, гаалийн хяналтыг сайжруулах болон уул уурхайн биржийн тогтолцооны нэгдсэн цахим систем бий болгох зэрэг ажлын явц, тулгамдаж буй асуудал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэв.
Тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газрын гишүүд болон холбогдох албан тушаалтанд үүрэг болголоо.