БУЛГАН: Коронавирусний халдварын тохиолдол цөөн илэрч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-11-10 16:25:29

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн нэгдсэн эмнэлэгт коронавирусний халдварын тохиолдол өдөрт 2-3 бүртгэгдэж байна гэж аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.Нарантуяа хэллээ.

Тэрээр, коронавирусний халдварын оношилгоог түргэвчилсэн оношлуураар хийж байгаа. Аймгийн нэгдсэн эмнэлэгт PCR шинжилгээний лаборатори байгаа боловч баталгаажуулах ажил хийхгүй байгаа. Энэ нь “Ковид-19” халдварын үед өгдөг байсан ЭМД-ын санхүүжилт зогссонтой холбоотой. Дээр нь цөөн хүнд PCR шинжилгээ хийхгүй. Үүнээс үүдээд Орхон аймаг, Улаанбаатар хотод шинжилгээг явуулж баталгаажуулах тохиолдол байгаа. Халдварын тохиолдлын тоо бага байгаа учир эрсдэлийн үнэлгээ хийгээгүй гэж ярилаа.

          Тус аймагт 3178 хүүхэд, 11540 том хүн коронавирусний халдвар авсан нь батлагдсан байна. Үүнээс 32 хүн энджээ.

Холбоотой мэдээ