Яаралтай тусламж үзүүлэх чадавхийг сайжруулахад суралцав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2016-08-24 12:02:17

Анхан шатлалын эмнэлгийн мэргэжилтнүүдийн яаралтай тусламж үзүүлэх чадавхийг сайжруулах зорилготой сургалтыг энэ сарын 20, 21-нд  зохион байгууллаа.

Сургалтыг хүүхэд, насанд хүрэгчдийн амилуулах суурь болон лавшруулсан тусламж, гэмтлийн үеийн суурь тусламж, могой, шавьжинд хатгуулах, наранд цохиулах үеийн яаралтай тусламж болон түлэгдэл, угаарын хийн хордлогын үеийн тусламж, бусад орчны нөлөөт эмгэгийн үеийн яаралтай тусламж, яаралтай тусламжийг багаар үзүүлэх зэрэг сэдвээр лекц, дадлага хэлбэрээр зохион байгуулав.

ЭМЯ, Эрүүл Мэндийн Хөгжлийн Төв, Монголын Яаралтай Тусламжийн Хөгжлийн Нийгэмлэг, Нийслэлийн Түргэн Тусламжийн Төв хамтран зохион байгуулсан тус сургалтад нийслэлийн Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх, Багануур  дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвийн нийт 112 эмч, сувилагч оролцов.

ЭМЯ-наас цаашид анхан шатлалын эмнэлгийн мэргэжилтнүүдийг хамруулсан ур чадварыг сайжруулах сургалтыг үе шаттай зохион байгуулахаар төлөвлөжээ.

Ж.Болор

Холбоотой мэдээ