Талибууд эмэгтэйчүүдийг соёл амралтын хүрээлэнгээр үйлчлүүлэхийг хоригложээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2022-11-11 12:29:08

КАБУЛ. /BBC/. Афганистаны “Талибан” хөдөлгөөн эмэгтэйчүүдийг нийслэл Кабул хотын бүх соёл амралтын хүрээлэнгээр үйлчлүүлэхийг хоригложээ. Ингэснээр тэднийг нийгмийн амьдралаас улам холдуулж байна.


“BBC” телевизэд Буяныг сурталчлах, бузар үйлээс урьдчилан сэргийлэх яамны хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр, нийслэл хот дахь соёл амралтын хүрээлэнгүүдэд эмэгтэйчүүдийг нэвтрүүлэхгүй байх чиглэл өгчээ.


Соёл амралтын хүрээлэнгүүдэд лалын шашны хуулийг дагаж мөрдөхгүй байгаа тул ийм шийдвэрийг гаргасан гэж “Талибан” хөдөлгөөн мэдэгджээ. 2021 оны наймдугаар сард талибууд засгийн эрхийг авснаас хойш эмэгтэйчүүдийн эрх, эрх чөлөөг ноцтой хязгаарлах болсон байна.


Урьд нь хүйсээр тусгаарлах талибуудын дүрэм журмын дагуу эмэгтэйчүүд даваа, мягмар, ням гэсэн долоо хоногийн гурван өдөр, эрэгтэйчүүд үлдсэн дөрвөн өдөрт нь соёл амралтын хүрээлэнгүүдээр үйлчлүүлэх боломжтой байжээ. Харин одоо эмэгтэйчүүдийг эрэгтэй хүмүүстэй хамт явж байсан ч нэвтрэхийг зөвшөөрөхөө больжээ. 

Холбоотой мэдээ