Дэлхийн хүн амын тоо 8 тэрбумд хүрлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай дэлхийн хүн ам түүхэндээ хамгийн богино хугацаанд буюу 11 жилийн дотор 1 тэрбумаар нэмэгдэж, өнөөдөр 8 тэрбумд хүрлээ.
НҮБ-аас хийсэн тооцоогоор дэлхийн хүн ам:
- 1927 онд 2 тэрбум
- 1960 онд 3 тэрбум
- 1974 онд 4 тэрбум
- 1987 онд 5 тэрбум
- 1999 онд 6 тэрбум
- 2011 онд 7 тэрбумд хүрч байсан бол өнөөдөр буюу 2022 оны 11 дүгээр сарын 15-нд 8 тэрбумд хүрч байгаа аж.