Коронавируст халдварын 152 тохиолдол бүртгэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2022-11-16 11:27:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт коронавируст халдварын 152 тохиолдол шинжилгээгээр батлагджээ. Энэ нь өчигдрийнхөөс 11 тохиолдлоор буурсан үзүүлэлт юм.


Шинээр илэрсэн тохиолдлын 67 нь нийслэлд, 85 нь орон нутагт бүртгэгджээ. Ингэснээр улсын хэмжээнд батлагдаад буй "КОВИД-19"-ийн нийт тохиолдлын тоо 988 874-д хүрэв.  Түүнчлэн "КОВИД-19"-ийн хүндрэл, архаг суурь өвчин хавсарсан шалтгаанаар нийт 2 132 хүн эндээд байна.

Холбоотой мэдээ