ХӨВСГӨЛ: Жаргантын голыг зорьдог аялагчид эрс нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-11-23 12:46:02

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын урд талд оршдог Жаргантын гол -50 хэмд хөлддөггүй учраас нутгийн иргэд амьд устай гэж үздэг.

Голын харзанд өвлийн улиралд иргэд их ордог бөгөөд маш дулаахан, дотор нь ургасан өвс ургамал нь ногооноороо цэцэглэсэн байдаг. Мөн голын уур манан ойр орчмын мод бутыг цантуулж, өвлийн улиралд маш үзэсгэлэнтэй болдог учраас сүүлийн үед аялагч иргэдийн тоо эрс нэмэгдсэн байна.


Мөн дуучид  уран бүтээлчид  клипний зураг авалтаа хийж, гэрэл зурагчид Жаргантын голыг зорьдог болжээ. Тус голын ус маш гүнээс гардаг тул зуны улиралд их хүйтэн байдаг гэнэ. Рэнчинлхүмбэ сумын төвөөс 2 км зайтай оршдог Жаргантын голыг нутгийн иргэд амьд устай гол хэмээн дээр үеэс дээдэлж ирсэн ажээ.

 

 

Холбоотой мэдээ