Хошёорюү С.Бямбасүрэн Охо-д унаж, тэд адил 2 унаатай болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мэргэжлийн сумо бөхийн 11 дүгээр сарын тэмцээн Фүкүока хотод 12 дахь өдрөө үргэлжилж, Сэкиваке Хошёорюү С.Бямбасүрэн, Охо /М-13/-той учраа таарч түүнд хатакикоми мэхээр унаснаар тэд адилхан 10 даваа, 2 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Комүсүби Тамаваши
Б.Мөнх-Оргил Эндо /М-7/ -д хиокотоши мэхээр унаж 3 даваа, 9 унаатай башёг
үргэлжүүлж байгаа бол Комүсүби Кирибаяама Б.Лхагвасүрэн Озэки Шодай-тай таарч
барилдан, түүнийг ёрикири мэхээр давж 8 даваа, 4 унаатай болж, 50 хувийн амжилтаа
биелүүллээ.
Энэ өдөр Ичиножёо
А.Ичинноров /М-2/ Котоновака /М-1/ -тай барилдаж, түүнд ошидаши мэхээр унаж 2
даваа, 10 унаатай тун тааруу амжилттай яваа бол Чиёошома Г.Мөнхсайхан /М-10/ Атамифүжи/М-15/-тэй таарч барилдан, түүнийг шитатэнери мэхээр давснаар 5 даваа, 7 унаатай
башёг үргэлжлүүлж байна.
Мөн энэ өдөр Азүмарюү
С.Тодбилэг /М-14/ Нишикиги /М-6/-тэй хүч үзэж, түүнийг уватэнаге мэхээр давснаар
7 даваа, 5 унаатай болов.
Такаяасү /М-1/ Рюүдэн /М-6/-г
хикиотоши мэхээр давснаар 10 даваа, 2 унаатай болсноор Сэкиваке Хошёорюү
С.Бямбасүрэн болон Охо /М-13/-гийн хамт башёг тэргүүлж
байна.