ХӨВСГӨЛ: Ж.Төмөрсүх байгаль орчны гавьяат ажилтан цол хүртлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-11-25 13:57:13

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөлийн Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргааны дарга Жалын Төмөрсүхэд Монгол Улсын Байгаль орчны гавьяат ажилтан цол хүртлээ.

Тэрбээр эх орныхоо байгаль, ан амьтан, түүх, соёлын дурсгалыг хайрлан хамгаалах үйлсэд 40 шахам жилийн хөдөлмөрөө зориулж, Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөтгөх, хамгаалалтын захиргааг бэхжүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулах, тогтвортой аялал жуулчлал, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд идэвх санаачилга гарган ажилласан юм.

Мөн цэнгэг усны гол нөөц болсон Хөвсгөл нуур, Хөвсгөлийн хойд тайгын тусгай хамгаалалттай газрыг удирдлага арга зүйгээр хангаж, байгаль орчныг хамгаалах үйлсэд оруулсан жинтэй хувь нэмрийг нь үнэлэн Хөвсгөлийн Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргааны дарга Жалын Төмөрсүхэд Монгол Улсын Байгаль орчны гавьяат ажилтан цол хүртээлээ.

 

 

 

Холбоотой мэдээ