Монгол, Японы шинэ цагийн харилцааны товчоон

ТОЙМ
batbold.sh@montsame.gov.mn
2022-11-30 08:55:40
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 11 дүгээр сарын 29-нөөс 12 дугаар сарын 2-нд Япон улсад төрийн айлчлал хийж байна.


Энэ онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байгаа бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлал энэ хүрээнд болж байгаа юм. Үүнтэй холбогдуулан Монгол, Япон улсын шинэ цагийн харилцааны түүхэн товчооныг толилуулж байна.


Дипломат харилцаа тогтоосон огноо: 1972.02.24

Харилцааны түвшин: Монгол Улс, Япон Улсын хооронд 1998 оноос Иж бүрэн түншлэлийн, 2010 оноос Стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлж байна.


Байгуулсан гэрээ хэлэлцээрүүд:

  • БНМАУ, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоох тухай Ноот бичиг (1972.02.24.) Москва хот
  • БНМАУ, Япон Улсын хооронд Соёлын харилцаа тогтоох тухай Тохиролцоо (1974.09.23.) Улаанбаатар хот
  • БНМАУ, Япон Улсын хооронд Эдийн засгийн талаар хамтран ажиллах тухай Хэлэлцээр, (1977.03.17.) Улаанбаатар хот
  • БНМАУ, Япон Улсын Засгийн газар хоорондын худалдааны Хэлэлцээр, (1990.03.20) Токио хот
  • Японы далайн чанад дахь Сайн дурынхныг хүлээн авах тухай БНМАУ, Япон Улсын Засгийн газар хоорондын Хэлэлцээр, (1991.03.19) Токио
  • Агаарын харилцааны Монгол Улс, Япон Улсын Засгийн газар хоорондын Хэлэлцээр, (1993.11.25) Токио хот
  • Техникийн хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Япон Улсын Засгийн газар хоорондын Хэлэлцээр, (2003.12.05) Токио хот
  • Хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, гамшгийн үр дагаврыг арилгах болон НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны чиглэлээр сургалт хэрэгжүүлэхэд хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хоорондын Хэлэлцээр, (2015.06.02) Улаанбаатар хот
  • Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улсын хоорондын хэлэлцээр, (2015.02.10) Токио хот (Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг хэрэгжүүлэх хэлэлцээрийг 2016.5 сард онд байгуулж, ЭЗТХ 2016 оны 6 дугаар сарын 7-ноос хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн).

Хоёр талын худалдааны эргэлт: 

 2019 он: Экспорт: 15,5 сая ам.доллар , Импорт: 585,4 сая ам.доллар

 2020 он: Экспорт: 9,7 сая ам.доллар , Импорт: 406,7 сая ам.доллар

 2021 он: Экспорт: 17,7 сая ам.доллар , Импорт: 453,1 сая ам.доллар


Дээд, өндөр түвшний айлчлалууд /Монгол Улсаас/

Ерөнхийлөгч: 1990 он: П.Очирбат, 1998, 2003 он: Н.Багабанди, 2007 он: Н.Энхбаяр,  2010, 2014, 2015 он: Ц.Элбэгдорж, 2022 он: У.Хүрэлсүх


УИХ-ын дарга: 1994 он: Н.Багабанди, 1999 он: Р.Гончигдорж, 2002 он: С.Төмөр-Очир, 2008 он: Д.Лүндээжанцан, 2015, 2016 он: З.Энхболд, 2017 он: М.Энхболд, 2019 он: Г.Занданшатар “Азийн ирээдүй” чуулга уулзалтад оролцов.

УИХ-ын дэд дарга: 2018 он: Л.Энх-Амгалан

Ерөнхий сайд: 1990 он: БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Д.Содном анх Япон улсад айлчилсан. 1992 он: Д.Бямбасүрэн, 1993 он: П.Жастай, 1997 он: М.Энхсайхан, 2001, 2003 он: Н.Энхбаяр, 2006 он: М.Энхболд, 2009 он: С.Баяр, 2010 он: С.Батболд айлчлав. Сүүлийн жилүүдэд 2013 он: Н.Алтанхуяг, 2015 он: Ч.Сайханбилэг, 2016 он: Ж.Эрдэнэбат, 2018 он: У.Хүрэлсүх, 2019 он: У.Хүрэлсүх Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито-г “Эзэн Хааны сэнтийд заларсныг тунхаглах төрийн ёслол”-д оролцов. 2021 он: Л.Оюун-Эрдэнэ "Токио-2020" зуны XXXII Олимпын нээлтэд оролцож, ажлын айлчлал хийв. 2022 он: Ерөнхий сайд асан Ш.Абэтэй салах ёс гүйцэтгэх төрийн ёслолд оролцов.


Гадаад харилцааны сайд: 1987 он: М.Дүгэрсүрэн анх Япон улсад айлчлав. 1994 он: Ц.Гомбосүрэн, 2002 он: Л.Эрдэнэчулуун, 2005 он: Ц.Мөнх-Оргил, 2008 он: С.Оюун, 2009 он: С.Батболд, Г.Занданшатар нар айлчлав. Сүүлийн жилүүдэд 2016 он: Л.Пүрэвсүрэн, 2016 он: Ц.Мөнх-Оргил, 2018 он: Д.Цогтбаатар


Дээд, өндөр түвшний айлчлалууд /Монгол Улсад/

Эзэн хааны гэр бүлийн түвшинд: 2002 он: Ханхүү Акишинономия, 2007 он: Угсаа залгамжлагч Хунтайж Нарүхито

Парламентын даргын түвшинд: 1992 он: Зөвлөхүүдийн Танхимын дарга Ю.Осада, 2017 он: Төлөөлөгчдийн Танхимын дарга Т.Оошима

Парламентын дэд даргын түвшинд: 1997 он: Төлөөлөгчдийн Танхимын дэд дарга К.Ватанабэ, 2018 он: Зөвлөхүүдийн танхимын дэд дарга А.Гүнжи


Ерөнхий сайдын түвшинд: 1991 он: Т.Кайфү анх Монгол Улсад айлчлав. 1999 он: К.Обүчи, 2006 он: Ж.Коизүми, 2013, 2015, 2016 он: Ш.Абэ нар тус тус айлчлав.



Гадаад хэргийн сайдын түвшинд: 1989 он: С.Үно, 2004 он: Ё.Кавагүчи, 2010 он: К.Окада, 2019 он: Т.Коно, 2020 он: Т.Мотэги, 2022 он: Ё.Хаяши


Эх сурвалж: ГХЯ

Япон Монгол хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулсан төсөл|Япон ба Монгол Улс: Архивын баримтаар дамжуулан хүргэх бидний түүх (archives.go.jp)

Холбоотой мэдээ