ӨВӨРХАНГАЙ: Японы Такикаво хотоос автомашины буцалтгүй тусламж илгээв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-11-30 11:28:09

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Японы Хоккайда мужийн Такикаво хотоос аймгийн Онцгой байдлын газарт аврах ажиллагааны “Toyota Niace” автомашиныг буцалтгүй тусламжаар хандивлалаа. Өмнө нь 2020 онд иж бүрэн тоноглолтой гал унтраах автомашиныг хандивлаж байсан юм.


Мөн Такикаво хотын сурагчдаас Өвөрхангай аймгийн хүүхдүүдэд 200 цүнх илгээснийг Такикава клубийн гишүүд Арвайхээр сумын 13 багийн хүүхдүүдэд хуваарилан гардууллаа. Нуруунд ачаалал бага өгдөг, биед сөрөг нөлөөгүй, бэлэгний цүнх авсан хүүхдүүд хариу талархлын захидал бичсэнийг Такикаво клубийн тэргүүн З.Баярсайхан тус хот руу шуудангаа илгээнэ гэж байлаа.

Такикаво хоттой Өвөрхангай аймаг 2011 оноос эхлэн хамтын ажиллагаа тогтоожээ. 

Холбоотой мэдээ