Цагдаагийн дэд хурандаа Д. Энхжаргал НҮБ-ын сургалтад оролцож байна

Монголын мэдээ | Хууль
batsaikhan@montsame.mn
2016-08-26 10:23:33

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн  тогтоолын дагуу 2007 оноос эхлүүлсэн энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх албан хаагчдад зориулсан сургалтад оролцохоор ХСИС-ын Гадаад хэлний сургалтын багийн ахлагч, цагдаагийн дэд хурандаа Д.Энхжаргал Бүгд Найрамдах Судан Улсын Засгийн газар болон зэвсэгт бүлэглэлийн хоорондох зэвсэгт мөргөлдөөнийг таслан зогсоох сургалтад оролцож байна.

Цагдаагийн дэд хурандаа Д.Энхжаргал Судан улсын нийслэл Картум хотод болох  Сургалтын төвд  10 хоног суралцаад  дараа нь  ажиллагааны секторт хуваарилагдан ажиллах юм. Картум хотод олон улсын аюулгүй байдлын  зэрэглэл хоёрдугаар түвшинд байгаа бөгөөд иргэдийн амьдрал ядуу, цагийн байдал тогтвор муутай байгаа хэдий ч НҮБ-ын албан хаагчдад зориулсан сургалт хэвийн явагдаж байгаа аж.

Ж.Батсайхан 

Холбоотой мэдээ