ОРХОН: “Номын төв”-ийн барилгын гүйцэтгэл 75 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-12-02 15:14:06
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Орон нутгийн төсвийн 4.3 тэрбум  төгрөгөөр барьж буй “Номын төв”-ийн байр ирэх онд ашиглалтад орно. Барилгын ажлыг “Шин Жү” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд 75 хувьтай байна. 

Одоо ажиллаж буй Нийтийн номын сан 21 хүний орон тоотойгоор ажиллаж байгаа бол ирэх жил гурван давхар барилгыг ашиглалтад оруулахаар нэмж 15 хүн ажлын байртай болно.

Тус “Номын төв” нь виртуал музей, хурал уулзалт зохион байгуулах өрөө, сургуулийн өмнөх боловсрол, бага, дунд, ахлах ангийн сурагчдад зориулсан дөрвөн танхимтай юм. Мөн гадна талбайд 30 автомашины зогсоол, ногоон байгууламжтай байхаар зураг төсөвт нь тусгагджээ. 

Холбоотой мэдээ