ГОВЬ-АЛТАЙ: ИТХ-ын есдүгээр хуралдаанаар 22 асуудал хэлэлцэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-12-05 10:00:20

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн ИТХ-ын есдүгээр хуралдаан эхэллээ.


Хуралдаанд ирвэл зохих 41 төлөөлөгчөөс танхимд 33, цахимаар 3 нийт 36 оролцож 87,8 хувийн ирцтэй хуралдаж байна.


Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ. Үүнд: 

1. Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 2022 оны хэрэгжилтийг хэлэлцэх тухай

2. Говь-Алтай аймгийн хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний хэрэгжилт хэлэлцэх тухай

3. Говь-Алтай аймгийн хөгжлийн 2023 оны төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай

4. Худалдах хөрөнгийн 2023 оны жагсаалт баталж, худалдах үнийг тогтоох 

5. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай 

6. Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хэмжээг тогтоох 

7. Журам батлах тухай 

8. Аймгийн 2022 оны төсөвт тодотгол хийх тухай 

9. Аймгийн 2023 оны төсвийг хэлэлцэн батлах тухай 

10. Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгоход санал өгөх тухай 

11. Санал дэмжих тухай 

12. Алтай хотын Цогц үйлчилгээний төв УТҮГ-ыг татан буулгах тухай 

13. Тогтоолын хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай 

14. Нэрэмжит болгох тухай 

15. Журам батлах тухай 

16.Тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 

17. "Нээлттэй Алтай" арга хэмжээг батлах тухай 

18. Төрийн болон орон нутгийн өмчийн 2022 оны улсын үзлэг тооллогын дүнгийн тухай 

19. Хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай 

20. Хөрөнгө акталж данснаас хасах тухай 

21. Улсын төсөв болон аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудын 2023 оны үйлдвэр санхүүгийн төлөвлөгөө батлах тухай 

22. Зөвшөөрөл олгох, сунгах тухай асуудлыг хэлэлцэн батлах юм.


Холбоотой мэдээ