ДОРНОГОВЬ: Аймгийн төсвийг 50.1 тэрбум төгрөгөөр баталлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-12-05 15:33:18

Дорноговь/МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн ИТХ-ын ээлжит аравдугаар хуралдаан 12 дугаар сарын 3-4-нд боллоо.  


Хуралдаанаар  аймгийн хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний хэрэгжилтийн тайлан, түүнд хийсэн хяналт шинжилгээ, үнэлгээ, аймгийн Засаг даргын “Хөгжлийн төлөө хамтдаа-2” үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн тайлан, түүнд хийсэн хяналт шинжилгээ, үнэлгээ,  “Дорноговь аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”- ийн хэрэгжилтийн тайлан, түүнд хийсэн хяналт, шинжилгээ, үнэлгээ орон нутгийн 2023 оны төсвийн төсөлд орлого нэмэгдүүлэх, зарлага бууруулах, төсвийн санхүүжилтийн үр ашгийг дээшлүүлэх талаар дүгнэлт, танилцуулга зэрэг нийт 15 асуудал хэлэлцэн шийдвэрлэв.


Хуралдаанаар аймгийн татварын орлого 10.1 тэрбум, татварын бус орлого 2.5 тэрбум, төсвийн хөрөнгийн орлого 37, нийт 50.1 тэрбум төгрөгийн төсөвтэй байхаар батлав. Ташрамд дурдахад, өмнөх онд аймгийн нийт төсвийг 56 орчим тэрбум төгрөгөөр баталж байсан юм.   


Холбоотой мэдээ