Чингис бондын 1.5 тэрбум ам.долларыг бүрэн төлж барагдууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
btlnmn@yahoo.com
2022-12-06 11:27:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр хэвлэлийнхэнтэй уулзах үеэрээ Чингис бондын төлөлтийг бүрэн барагдуулж дууссан болохыг хэллээ.


Ерөнхий сайд уг уулзалтын өмнө Сангийн сайдад Чингис бондын өрийн үлдэгдэл болох 136 сая ам.долларын төлөлтийг шилжүүлэх эрхийг олгож, холбогдох захирамжинд гарын үсэг зурсан байна. Ингэснээр Монгол Улс Чингис бондын 1.5 тэрбум ам.долларын өрийг бүрэн төлж дуусжээ.

Холбоотой мэдээ