СЭЛЭНГЭ: Хоёр тал өмнө хийсэн уулзалтынхаа хэрэгжилтийг дүгнэж, санал солилцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-12-07 20:30:51

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг 2023 онд гадаад харилцаагаа өргөжүүлэх бодлого барьж ажиллана.   

Аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, ОХУ-ын БНБУ-ын орлогч дарга, Эдийн засгийн сайд Е.Н.Кочетова тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.


Энэ сарын 6-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод болсон тус уулзалтаар ОХУ-ын БНБУ, Сэлэнгэ аймгийн хамтын ажиллагааны талаар БНБУ-ын тэргүүн, аймгийн Засаг даргатай өнгөрсөн 8 дугаар сарын 10-ны өдөр хийсэн уулзалтын протоколын хэрэгжилтийг дүгнэж, санал солилцжээ.


Хамтын ажиллагааны хүрээнд Алтанбулаг эдийн засгийн чөлөөт бүсээр дамжуулан худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр барилгын материал болон бусад бараа бүтээгдэхүүнийг борлуулах цэг байгуулах, эрүүл мэндийн салбартай байгуулсан гэрээний дагуу саяхан байгуулсан “Цөмийн оношилгооны төв”-д эхний удаа нэн яаралтай тусламж үйлчилгээ авах Сэлэнгэ аймгийн харьяат арван иргэний судалгаа гаргаж оношилгоо, эмчилгээнд хамруулах. Мөн аймгийн нутаг дэвсгэрт 1 га газарт БНБУ-ын нэрэмжит мод тарьж, ойжуулалт ажлуудыг хамтран хийхээр болсон байна.  


Мөн аймгийн Засаг даргын зүгээс хэд хэдэн саналуудыг шийдвэрлэж өгөхийг уламжиллаа. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн хувьд 1.9 сая толгой малтай, ХАА-н гол бүс нутаг. Иймээс мал мах экспортлох, Алтанбулаг боомтоор ОХУ руу нэвтрэхэд хил дээр дараалал үүсэж, 5-6 цагийг зарцуулдаг байдлыг зохицуулах. Хувиараа жижиг бизнес эрхэлдэг иргэд чөлөөтэй бизнэсээ хийх боломжийг дэмжиж. Монгол Улсад үйлдвэрлэсэн бараа бүтээгэдхүүнийг тухайлбал ноос ноолууран бүтээгдэхүүнийг гаргах, барилгын материалын худалдааны төвийг Сүхбаатар хотод байгуулах зэрэг хүсэлтийг тавилаа.


Харин БНБУ-ын төлөөлөгчдийн зүгээс ирэх 2023 онд тус улсын 100 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан соёлын салбарт хамтран ажиллах, хоёр улсын урлагийн тоглолтыг солилцон зохион байгуулах хүсэлтээ илэрхийлээ.  

Холбоотой мэдээ