Коронавируст халдварын 54 тохиолдол шинээр бүртгэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2022-12-09 12:10:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт коронавируст халдварын 54 тохиолдол шинжилгээгээр батлагджээ. Энэ нь өчигдрийнхөөс 17 тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлт юм.


ЭМЯ-ны мэдээлснээр, шинээр илэрсэн тохиолдлын 19 нь нийслэлд, 35 нь орон нутагт бүртгэгджээ. Ингэснээр улсын хэмжээнд батлагдаад буй "КОВИД-19"-ийн нийт тохиолдлын тоо 994 079-д хүрэв.  Түүнчлэн "КОВИД-19"-ийн хүндрэл, архаг суурь өвчин хавсарсан шалтгаанаар нийт 2 135 хүн эндээд байна.

Холбоотой мэдээ