ТӨВ: Өвлийн улиралд хөл бөмбөгийн тэмцээн зохион байгуулах боломжтой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2022-12-20 09:01:58

Төв /МОНЦАМЭ/ Төв аймгийн Зуунмод хотноо Манзушир хийд явах замд буюу Улаанбаатар хотоос 42 км зайд Олон улсын тэмцээн явуулах боломжтой стандартад нийцсэн хөл бөмбөгийн талбай бий. Энэхүү талбайд дулаалга хийж өвлийн улиралд ч тоглолт зохион байгуулах хүчин чадалтай болжээ.

Тус хөл бөмбөгийн талбай нь 2016 онд ашиглалтад орсон бөгөөд Fifa Quality Pro гэрэлтүүлэг, стандарт хиймэл ногоон зүлэгжүүлэлт бүхий талбай, бэлтгэлийн хэрэгсэл, нэгэн зэрэг 70 хүртэлх хүнд үйлчлэх ор, 80 хүртэлх хүнд үйлчлэх рестораны хүчин чадалтай юм. Мөн багийн хурал зөвлөгөөн хийх 30-40 хүний багтаамжтай хурлын өрөө болон 8-10 хүний багтаажтай уулзалтын өрөөтэй аж.

Холбоотой мэдээ