БАЯНХОНГОР: Тангараг өргөх ёслол зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2022-12-28 14:40:07

Баянхонгор /МОНЦАМЭ/. Төрийн захиргааны албан хаагчдын тангараг өргөх ёслолыг Төрийн албаны зөвлөлийн Баянхонгор аймаг дахь салбар зөвлөлөөс өнөөдөр (2022.12.28) зохион байгуулав.

Ёслолын үйл ажиллагаанд аймгийн ЗДТГ-ын дарга, Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дарга Д.Энхжаргал, аймгийн Төрийн аудитын газрын дарга, салбар зөвлөлийн гишүүн Б.Мөнхбат, Хууль эрх зүйн хэлтсийн дарга, салбар зөвлөлийн гишүүн Д.Сарангарав нарын зэрэг албаныхан оролцлоо.

Тангараг өргөж буй төрийн захиргааны 12 байгууллага, гурван сумын нийт 36 албан хаагчдад хандаж, аймгийн ЗДТГ-ын дарга, Төрийн албаны зөвлөлийн Баянхонгор аймаг дахь салбар зөвлөлийн дарга Д.Энхжаргал баяр хүргэж үг хэлэхдээ, “Та бүхэн цагт ямагт өөрсдийгөө хөгжүүлж, мэдлэг ур чадвараа сайжруулан, эрхэлсэн ажилдаа сэтгэл гаргаж, зөвхөн нийтийн эрх ашгийн төлөө, хуулийн хүрээнд үнэнч, шударга, ёс зүйг эрхэмлэж ажиллаарай” хэмээн захив.

Төрийн албан хаагчид тангаргийн хуудсанд гарын үсэг зуран, “Төрийн далбаа”-нд ёсолж, Тангараг өргөх нэр бүхий албан хаагчдаас хамгийн ахмад Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар - Халамжийн сангийн олголт хариуцсан мэргэжилтэн Жамбалдоржийн Эрдэнэцэцэг “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг”-ийг уншиж, бусад төрийн албан хаагчид давтан нэгэн зэрэг уншиж төрийн албан хаагчийн “Тангараг өргөх ёслол”-ыг гүйцэтгэлээ.

Холбоотой мэдээ