Их Британи ОХУ-аас шингэрүүлсэн хий импортлохоо зогсоожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2023-01-02 09:14:30

ЛОНДОН. /RT/. Их Британи нэгдүгээр 1-нээс эхлэн ОХУ-аас шингэрүүлсэн байгалийн хий импортлохоо зогсоосныг тус улсын Гадаад хэргийн яам ням гарагт твиттер хуудсандаа мэдээлжээ. 


2022 онд Их Британи Оросоос 3.12 тэрбум шоо метр хий импортолсон нь энэ төрлийн түлшний нийт хэрэглээнийх нь 4 хувьтай тэнцэх хэмжээ юм. Украинд ОХУ-ын цэрэг дайны ажиллагаа эхэлсний дараа Их Британи Оросын хийн импортыг огцом бууруулсан билээ. 


2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн ОХУ-аас шингэрүүлсэн байгалийн хий импортлохоо бүрмөсөн зогсоох төлөвлөгөөтэй байгаагаа Их Британийн эрх баригчид өмнө нь зарласан. Тус улс жилд дунджаар 75 тэрбум орчим шоо метр хий хэрэглэдэг байна. 

Холбоотой мэдээ